Журамд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН

 ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ 

 

2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар А/06

Улаанбаатар хот

 

 

Журамд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ыг шинэчлэн 1 дүгээр, "Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцохыг хүссэн өргөдлийн маягт"-ыг 2 дугаар, "Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцох эрх олгох маягт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарт тус тус даалгасугай.

 

САЙД                                              Д.ДОРЛИГЖАВ

 

ЭНД ДАРНА УУ   /Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт /  

ЭНД ДАРНА УУ /Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 2 дугаар хавсралт/ 

ЭНД ДАРНА УУ  /Хууль зүйн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын 3 дугаар хавсралт/

Сүүлд нэмэгдсэн мэдээ